munkhbld

логистик ба эдийн засаг дахь "далд ухаан"

2008 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Munkhbold

Өнөөдөр Чингис зочид буудалд “Далд ухааны” талаар лекц унших гэж байгаа юм байна. Өчигдөр доктор Бат-Отгоны ярилцлагыг үзлээ.

Энэ эмэгтэй овоо гайгүй сайн судлаач юм шиг надад санагдсан. Ярилцлага их сайхан болсон л доо. Харамсалтай нь уг лекцийн үнийг би лав дийлэхээргүй юм билээ.

“Элит нь массаа чирч хөгждөг” энэ бол анти ардчилсан үзэл гэж үзэж болох байх л даа. Гэхдээ Баруун Европ, дэлхийн соёл иргэншил ингэж л бий болсон. Элитүүд нь харин мэдлэгээ зарж болох ч бас нийгмийн бүх давхарга ядуу байгаа энэ үед арай л их мөнгө шиг санагдсан, 30000 төгрөг гэл үү дээ.

Орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн эх нь шугаман бус динамик үзэгдлүүдийг судлан байгаль ертөнц дэх бидний нүдэнд үл харагдах харилцан үйлчлэлийг шинжлэх ухаанч байдлаар тайлбарлан судлах болсон. Үүний нэг хэлбэр нь синергетик юм.

Байгаль дэлхий бол бурханаас бий болсон, олон зуун мянган жилийн хугацаанд шалгарлаар бий болсон хамгийн шилдэг тогтолцоо /систем/ юм. Энэхүү тогтолцоо бол тогтвортой /мэдээж хүн төрөлхтөн бид л хөндөж сүйтгэхгүй бол шүү дээ/ төлөв байдалд оршин тогтнож байгаа. Харин хүн төрөлхтөн бидний бий болгосон тогтолцоо /эдийн засаг, нийгэм/ нь хэврэг, бас болоогүй тийм ч оновчтой бус тогтолцоо. Хиймэл энэхүү тогтолцоонд 20-р зууны сүүлийн хагасаас синергетик судалгааг дэлхийн эрдэмтэд хийж ирсэн билээ. Үүний үр дүнд бидний ярьж заншсан глобалчлал, түгээлтийн суваг, логистикийн удирдлага гэх мэт бий болсон гэж үзэж болно.

Эдийн засгийн ухаанд синергетикийн чиглэлээр судалгаа хийсэн Paul Krugmann 2008 оны Нобелийн шагналыг “Trade and Geography-Economies of Scales differentiated products and Transport costs” сэдвээр авлаа.

Энэ нь глобалчлал дахь эдийн засгийн интеграчлал, бүтээгдэхүүн үйлдвэрлэл-нийтүүлэлтийн логистик тогтолцоог бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Логистик систем

Логистик системийг динамик /системийн төлөв цаг хугацаанд өөрчлөгддөг/, өөрөө өөрөөсөө суралцсан /хоорондын холбоо шүтэлцээ дахин давтагдах үйл ажиллагаанаас сурч, өөрийн төлөв байдлыг сайжруулдаг/, өөрөө өөрийгөө зохион байгуулсан /системийг тогтвортой (stability), тухайн нөхцөлд зохицох чадвар (adaptability), тасралтгүй (consistence), жигд (homogenity), найдвартай, тэсвэртэй гэх мэтийн чанарын өндөр шатанд хүргэх сонирхлоор өөрийн дотоод зохион байгуулалтыг сайжруулах чадвартай/, өөрөө өөрийнхөө алдааг залруулж чаддаг/ өөрийн системийн сул элемент, холбоо  шүтэлцээг нөөцөөс болон гадаад орчноос нөхөж чаддаг/, нээлттэй /систем гадаад орчинтой харилцдаг/ эдийн засгийн тодорхой зорилготой систем гэж нэрлэж болно. Логистик систем нь эд материал, эрчим хүч, мэдээлэл санхүүгийн холбоогоор гадаад орчинтой харьцдаг.

Логистик ба синергетик

 Тэгэхээр системийн синергетик гэдэг маань системийн хэсгүүдийн хоорондын харилцан үйлчлэлээр үүсэх үр дүн, хэсэг тус бүрийн бие даасан үйл ажиллагааны үрдүнгүүдийн нийлбэрээс чанар болон тоон үзүүлэлтээр их  байх үзэгдэл юм.

Жишээ нь: Эдийн засгийн хязгаарлагдмал эх үүсвэртэй системд нийт системийн хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн, тусгаарлагдсан хэсэг тус бүрийн биеэ даасан үйл ажиллагаануудын үр дүнгийн нийлбэрээс ямагт их байдаг.

Синергетик нь Амьд болон амьд бус системд хамтын ажиллагаа, эмх замбараа, өөрөө өөрийгөө зохион байгуулах гэсэн ойлголтуудыг судалдаг. Синергетик нь  грекийн synergeia гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь хамтын ажиллагаа, хам үйлдэл гэсэн утга илэрхийлдэг байна.

Синергетикийн загалмайлсан эцэг Штутгартын их сургуулийн професор Herman Haken (Advanced Synergetics: Instability hierarchies of self-organizing systems and devices. Springer Verlag, Berlin- Heidelberg-New York-Toronto 1983.) анх  физикийн хам шинжит үзэгдлүүдийг судалж байхдаа энэ нэр томъёо хэрэглэжээ. Төрөл бүрийн  системүүдэд чанарын өөрчлөлтийн үүсэл яг адил явагдаж байсан ба энэ механизмыг Haken нэгтгэн,                                                                                                                                                                                                                                                                                                                                                         шугаман бус динамиктай системд шинэ бүтэц үүсэх онол буюу Синергетик гэж нэрлэжээ.

Пригогины тогтвортой бус термодинамикийн онол синергетикийн онол бий болоход их түлхэц болсон. Тодорхой тогтсон нөхцөлд  бүтцийн дотор бага зэргийн засвар /флуктуаци/, өөрчлөлт хийх нь шинэ бүтэц үүсэх нөхцөл болдог. Сиситемд шинэ чанар үүсэх тохиолдол:

-          систем анх тогтмол горимд ажиллаж байгаад тодорхой хугацаанд үечлэн цаг хугацааны шинэ бүтэц үүсгэх,

-          систем анх жигд /homogenity/ байснаа тодорхой орон зайд жигд бус /heterogenity/ болон өөрчлөгдөн орон зайн шинэ бүтэц үүсэх,

-          системд спираль, хиперцикл үүсэх /жишээ нь: биологийн системд селекц, шинэ төрөл үүсэх/,

-          шалтгаант эмх замбараагүй байдал үүсэх /турбуленц /.

Хэрэв синергетикийг системийн аргачлалтай харьцуулбал нэг талаар төстэй нөгөө талаар ялгаатай. Синергетик бүх системийн төлөв байдлын ерөнхий концепцийг хайдгаараа системийн аргачлалтай төстэй, нөгөө талаар хүнд хэцүү нарийн хөгжилтэй системд өөрөө зохион байгуулагдах процессүүдийн хоорондоо нийцмэл төлөвт анхаарлаа төвлөрүүлдгээрээ ялгаатай.

Логистикийн систем нь синергетик шинж чанартай болон системийн хэсгүүдийн хамтын ажиллагааны үр дүнг өөрийн үйл ажиллагаандаа ашиглахад  анхаарлаа төвлөрүүлнэ. Тодруулбал:

-          зах зээлийн хэлбэлзлээс хамаарч бараа таваар, үйлчилгээний эрэлт хэрэгцээ хурдан өөрчлөгдснөөс үйлдвэрлэл болон логистикийн хэлхээнд гарах яаралтай өөрчлөлт нь логистик системд   цаг хугацааны бүтэц шинэ үүснэ,

-          үр ашгийг дээшлүүлэх үүднээс логистик хэлхээний хүрээнд үйлдвэр, аж ахуйн газрууд нэгдэх, эсвэл үйлдвэрлэлийн бүтцэд reengineering буюу дахин инженерчлэл явагдсанаар, мөн зах зээлийн даяарчлал явагдан үйлдвэрлэлд хил хязгаар үгүй болж, логистик системд орон зайн шинэ бүтэц бий болно,

-          логистик системийн тодорхой тохиолдолд  багтаамж ба хүчин чадал,  өртөг зардлын харьцаа, логистик үйлчилгээны чанар ба материалын урсгалын харьцаа, фирмийн төлбөрийн чадвар ба мөнгөний эргэлтийн харьцаанд систем хэт ачаалах болон бололцоогоо бүрэн ашиглаагүй үед цаг хугацааны импульс шинжтэй бүтэц бий болно,

-          логистик системд спираль болон хиперцикл үүсэх нь логистик хэлхээний бүтцийн өөрчлөлт болон системд стратеги эвсэл үүсгэнэ.

-          хэрэв холбоо мэдээллийн системд эвдрэл гарах тохиолдолд шалтгаант эмх замбараагүй байдал үүснэ.

Сүүлд нь дүгнэн хэлэхэд логистик системийн тусгаарлагдсан дэд системийн түвшинд асуудлыг шийдэх нь нийт системийн түвшинд синергетик үр дүн авчирдаггүй байна. Жишээ нь: Хэрэв логистик системийн нэг элементийн хүрээнд хийсэн агуулахын ашигтай байрлалын судалгаа, нөөцийн оптимальчлал нийт системийн хувьд ашиг авчрах боломжоор бага.

Тэгэхээр нийт логистик хэлхээнд зөвхөн  бүтэц, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, оновчлол хийсний үр дүнд  синергетик үр дүнд хүрнэ.

Логистик- шинжлэх ухааны нэг салбар

 

Логистик нь тодорхой эд бараагаар хэрэглэгчийн хэрэгцээг хангахад хэлхээ үүсгээд зогсохгүй тухайн хэрэглэгч захиалагчид үйлчилгээ үзүүлдэг. Логистик үйлчилгээ гэдэгт хүн тээвэр эсвэл зорчигчийг байрлуулахаас эхлээд замын явцад үзүүлэх иж бүрэн үйлчилгээг мөн хамааруулдаг. Зорчигч тээвэрт логистик нь үйлдвэрийн том объект, бүс нутгийн тээврийн үйлчилгээнд чиглээд зогсохгүй, ажилчдыг үйлдвэрт ирж очих зам болон тодорхой газар нутгийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох үүрэгтэй.

Үүнээс гадна захиалагчийн хэрэгцээг хангах зорилгоор жишээ нь: иргэний эрүүл мэнд болон амьдралын хэв маяг логистикийн эцсийн үр дүнд байж болох ба мөн логистикийн аргачлалыг мэдээллийн эринд шинэ боловсрол эзэмшүүлэхэд эцсийн үр дүн нь боловсролтой иргэн байхаар ашиглаж болно. Мөн логистикийн тусламжтайгаар тодорхой нутаг дэвсгэрт хүн амын үйл ажиллагааг байгальтай зохицуулна. Энэ тохиолдолд эцсийн үр дүн нь тэнцвэртэй экосистем байх юм. Үүнээс үзэхэд логистикийн үйл ажиллагааны цар хүрээ их өргөн байдаг нь харагдаж байна.

Бид өмнө нь логистикийг тодорхой хүрээнд аж үйлдвэрлэлийн түвшинд тодорхойлсон бөгөөд үүнийг зах зээл, үйлдвэрлэл, бараа эргэлт, бүтээгдхүүн, захиалга гэсэн ойлголтын хүрээнд авлаа.

Логистикийг ерөнхийд нь тодорхойлбол:

Логистик нь эцсийн үр дүнд /синергетик/ хялбар аргаар, аливаа зардлыг хэмнэн хүрэхийн тулд өөрөө өөрийгөө зохицуулах системийн хүрээнд явагдаж буй бүх үйл ажиллагааг нийт хэмжээнд координац, синхронизац болон оптимальчлал хийдэг шинжлэх ухааны нэг төрөл юм.

Шинэ зуунд эдийн засаг болон нийгмийн амьдралын асуудлыг оновчтойгоор шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулах шинжлэх ухааны шинэлэг салбарын нэг юм.

 

 

Lecture about Longistics

2008 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Munkhbold
http://www.youtube.com/watch?v=I_xPWSarM4w&feature=related
Монголчууд бидний шинжлэх ухаанд нээсэн салбар логистик юм. Хамгийн сонирхолтой нь уг салбар дундын шинжлэх ухаан цэрэг дайнтай холбоотойгоор бий болсон. тЭГСЭН МӨРТЛӨӨ МОНГОЛЧУУД БИД НАР УГ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТАЛААР ОГТ ОЙЛГОЛТГҮЙ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ юм. Монголчууд хүчирхэг болохоороо л Европын зүг аян дайн хийдэг байсныг мэдэх үү. Тухайн үеийн Монгол улсын эдийн засаг Торгоны замтай шууд холбоотой байсан. Бид тэр үед дамжин өнгөрөх тээвэр худалдааг илүүд үздэг байж. Монголчуудын хйисэн дайны замналыг хараарай. Тэд Торгоны замын дагуу дайтаж байсан байгаа биз. Бидний өвөг дээдэс Ази-Европыг холбосон энэхүү транзит тээвэр худалдааг хамгаалан хөгжүүлэх нь монголчуудын эдийн засагт эерэг нөлөөтэй байсантай холбоотой юм. Торгоны замыг монголчууд бий болгосон гэж би хэлэх гээгүй. Гэхдээ энэ замаар урсах бараа урсгалыг хамгийн сайн зохион байгуулж чадаж байсан. Иймээс ч Торгоны зам монголчуудын эрхшээлд байхдаа хамгийн сайн хөгжин цэцэглэж, Торгоны замын ард түмний амьдрал сайн байсан нь тухайн үеийн ардууд монголчуудын эсрэг нийтийг хамарсан үймэн гаргадаггүй байсантай шууд холбоотой. Логистик гэдгийг орчин үеийн ухагдахуунаар бол бараа таваарын урсгал, түүнийг дагасан мэдээллийн урсгал, санхүүгийн урсгалын зохьцуулалт гэж маш амарханаар ойлгож болно. Тэгвэл тэр үед монгол чууд Торгоны замындагуу энэхүү системийг яаж зохион байгуулж чадаж байсан бэ? 1. Бараа таваарын урсгалд хамгийн гол нь аюулгүй байдлыг цэрэг зэвсгийн хүчээр хангаж байлаа. Мөн бараа таваарыг ямаан чингэлэг, морин чингэлэг, тэмээн чингэлэг хэмээн ангиллан 4 ямаан чингэлэг нэг морин чингэлэг, 2 морин чингэлэг нэг тэмээн чингэлэг болон задарч нийллүүлж байсан нь өнөөгийн тээвэр логистикийн хамгийн чухал ололт болох контейнерийн үндсэн үүргийг илэрхийлж байжээ. Мэдээллийн урсгалын өртөөгөөр захицуулж байсан нь тухайн үеийн "интернет" байлаа шүү дээ. Харин санхүүгийн урсгалын хамгийн төгс зохицуулалт болох цаасан мөнгийг хэвлэн гаргаж ирсэн нь орчин цагийн банк санхүүгийн суурь нь тавигдсан юм. Чингис хааныг яагаад зууны их хүнээр тодруулсаныг одоо ойлгосон байх гэж найдаж байна. Тэр хүн, тэр үеийн монголчууд орчин цагийн SUPPLY-CHAIN MANAGEMENT- буюу нийлүүлэлтийн хэлхээний менежмент суурь, глобалчлалын эхлэлийг тавьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл манай өвөг дээдэс ХӨДӨЛГӨӨН БОЛ ХӨГЖИЛ гэдгийг маш сайн ойлгож, хурдыг ихэд шүтэж байжээ. Монгол улсын үсрэнгүй хөгжлийн гарцан дээр ирээд байгаа бид өвөг дээдсийнхээ оюун ухаанд суралцмаар байна. Тэд бидний хөгжлийг, биднийг яаж амьдарвал илүү сайн болохыг хэлээд өгнө. Монгол улс өнөөгийн нөхцөлд дайтан аль нэг гол урсгалыг өөрийн эрхшээлд оруулна гэвэл мэдээж бүтэшгүй. Гэвч энэхүү урсгалыг өөрийн нутгаар дамжуулан өнгөруулэх ухаанд суралцвал дэлхий бидний өвөрт ороодирлээ гэсэн үг л дээ. Үүнийг тулд "Транзит Монгол" үндэсний хөтөлбөр боловсрогдсон. "Транзит Монгол" хөтөлбөрийн амин чухал хэсэг нь логистик юм. Нэрт соён гэгээрүүлэгч Цэвээн гуай тэртээ 1930-аад оны үед "Швейцарь лугаа хөгжих" гэж монголын хөгжлийг тодорхойлж байсан. Швецарь улс яг манай улстай адил далайд гарцгүй Европын хоцрогдсон, ХАА-н орон байсан. Тэд өөрийн орны газарзүйн байршлаа зөв ашиглан транзит орон болж чадсан. Банк санхүү сайн хөгжсөн, бүр Европ болон дэлхийн банкны төв болсон. Ингэхийн тулд Альпын нурууг цоолон Европын бараа урсгалыг өөрийн орноор дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлж өгсөн. Би бол Сингапурын загвар бидэнд хэрэгтэй мэт санагддаг. Бидэнд газарзүйн байршил байна. Өвөг дээдсийн маань их ухаан байна. Аливаа хэлийг хурдан сурч, шинэ орчинд дасан зогцож чадах ард түмэн маань байна. Өвөг дээдсийн маань өвлүүлж үлдээсэн газрын баялаг байна. Юуны өмнө Хөшигтийн хөндийн нисэх буудлын төлөвлөлтөөс эхлэх хэрэгтэй байна. Хэн нэгэн, далдуурхан Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлаас 3-4 дахин их хүчин чадалтай буудал барих биш дээр дурьдсан санааг хэрэгжүүлэх зорилгоор улсаараа бизнес эрхлэх ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байна. Дэлхийн карго тээвэрлэлтийн гигант DHL, UPS, FEDEX гэх мэтийн ачаа урсгалыг энд боловсруулах карго логистикийн үндэсний парк байгуулах хэрэгтэй байна. Орчин үед өндөр эрэмбийн технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн жижгэрэн хурд их шаардагддаг болсоноор нисэхийн каргог ихэд ашиглах болсон байна. Үүн дээр тоглох хэрэгтэй. Дэлхий хавтгай болсон энэ үед манай газарзүйн байршил, байгаль цаг уурын давуу тал бидний ирээдүйд тоглох хөзөр байх ёстой. Өнөөгийн Боинг онгоц Сингапур, Токио, Хонг Конг, Сэүл, Бээжингийн онгоцны буудалд найдвартай буухын тулд нислэг бүрдээ 25-30 тонн түлш илүү тээвэрлэж байна. Тэгвэл жилийн 80-90 хувьд нь цэлмэг байдаг монголын тэнгэр бидний давуу тал биш гэж үү. Энэ зөвхөн агаарын тээвэрт дамжин өнгөрүүлэх тээврийн давуу талууд. Гэтэл бидний хөрш араа бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг үйлдвэрлэж байгаа Хятад улс, байгалийн болон эрчим хүчний нөөцийн дийлэнх нь байгаа ОХУ давуу тал биш гэж үү. Бид Хятад улстай гутал үйлдвэрлэн уралдах уу, эсвэл хятадуудын хийсэн гуталыг дамжуулан худалдсан нь илүү юу? Оросуудтай бид байгалийн баялагаараа уралдах уу, эсвэл оросын баялгийг хятадуудад шахсан нь дээр үү? Энэ бүгдийн хариулт, энэ бүгдийг хэрэгжүүлэхэд логистикийн ухаан бидэнд хэрэгтэй. Нөгөө талаар хүнсний аюулгүй байдлын талаар хичнээн их бичиж байнаа. Бид шинээр "дугуй" зохион бүтээх хэрэггүй. Бусад улсад логистикоор энэ бүх асуудлыг шийдвэрлэдэг. Хотын утаа, хотын түгжрэлийн талаар их бичих юм. Энэ асуудлыг чинь хотын логистикоор шийддэгийг гадныхан хамгийн сайн мэдэж байгаа ш дээ. Би өөрөө яг хотын логистик системийг загварчлалаар докторын зэрэг хамгаалсан. "Өглөө бүр шинэ талх, өглөө бүр шинэ сүүгээр" найдвартай хангаж чадах тэр тогтолцооны талаар ярьж байна. Уг тогтолцоо нь бизнес эрхлэгчдийг хотын эрх ашгийн үүднээс "бага" зэрэг шахаанд оруулдаг л даа. Хүн амын эрүүл мэндийн төлөө, үнийн тогтвортой бодлогын үүднээс логистик "бизнес эрхлэгчдэд" ухамсарын шанаа өгдөг л дээ. Хэдий болтол бид зэрлэг капитализмаар явах ёстой юм бэ? Шатахууны үнэ 100 төгрөгөөр өсөхөд махны үнэ 1000 төгрөгөөр өсгөдөг тогтолцоотой байх юм бэ. Логистик нь үнийн бүтцэнд дийг бөөнийхөн хэдийг жижиглэн хэдийг, тээвэр, агуулахын зардалд хэд байх яг таг загварыг бий болгодог. Мөн зах зээлд нэгэнт байр сууриа эзэлсэн бол үнийг тогтвортой барих нөөцийн удирдлагыг шаарддаг ийм л тогтолцоо. Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, бизнес эрхлэхэд чинь логистик л туслана. Энэ талаар ихийг мэдэхийг хүсвэл миний блогоор байнга зочлоорой. ццөхөн гишүүнтэй ч МОНГОЛЫН ЛОГИСТИКИЙН ХОЛБОО гэж байдаг юм би түүний тэргүүн нь. ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГТОНО БООЖ ҮХЭХ ШАХАВ ХЭ ХЭ

Логистик гэж юу вэ

2008 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Munkhbold
Хэрэв та логистик гэдэг үгийг энгийн толь бичигт хайвал энэ үгийг тайлбарласан олон янзын нэр томъёотой учирч болох юм. Эхлээд логистик гэдэг үгийн гарал үүслийн талаар сонирхвол энэ нь эртний Грекийн logisticon буюу logos гэдэг үгнээс гаралтай, хэл яриа, бодол, утга учир гэсэн утгатай үг бөгөөд харин бидний өгүүлэн буй англиар Logistics германаар Logistik гэдэг нь огт өөр санааг илэрхийлдэг. Зарим нэг эрдэмтэд логистикийн үүсэл хөгжлийг Грекээс эхтэй гэж үзэн, эртний Грекүүд пирамидыг байгуулахад ашиглаж байсан талаар сонирхолтой мэдээлэл бичсэн байдаг ба өөр хэсэг эрдэмтэд ертөнцийг үзэх Будда болон бусад шашны философийн уг үндсэнд логистикийн гарал үүслийг хайж байх жишээтэй. Логистикийг хамгийн анх хэрэглэсэн салбар бол арми бөгөөд тодруулбал барон Antoine - Henri Jomini (1779 - 1869) гэдэг агуу их Наполеоны армийн генерал байсан хүн хожим 1837 онд өөрийн бичсэн «Байлдах урлагийн гарын авлага» хэмээх номондоо major general de logis хэмээх албын тухай бичсэн байдаг. Ийм цолтой офицер нь цэргүүдийн байршил, арын алба хариуцаж байсан байна. Энэ санааг сүүлд АНУ-ын тэнгисийн цэргийн командлал ашиглан өнөөгийн цэргийн логистикийг бий болгожээ. Өнөөдрийн НАТО-гийн тодорхойлсноор цэргийн логистик нь байлдааны материал /сум, зэр зэвсэг/ техникийн хөгжил, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, нүүлгэн шилжүүлэлт мөн цэргүүдийг болон цэргийн эмнэлгийн ангийн нүүлгэн шилжүүлэлт, эдгээр үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог хариуцдаг байна. 90-иэд оны эхэнд болсон Иракийн эсрэг дайнд АНУ тэргүүтэй олон улсын энхийн хүчний ялалтанд хүргэхэд логистик багагүй үүрэг гүйцэтгэжээ. Зарим нэг гадаадын хэвлэл логистик ялалт авчирсан гэж бичиж байна. Дэлхийн 2-р дайны үед хоёрдугаар фронт нээн, холбоотнуудыг байлдааны үйл ажиллагааны бэлтгэл болон гүйцэтгэлийн үед математик, статистикийн аргыг ашиглан, нөөцийн, тээврийн болон хуваарилалтын асуудлуудыг амжилттай шийдэж байсан бөгөөд үүнийг энхийн цагт үйлдвэр, бизнесийн салбар дахь төстэй асуудлуудыг шийдэхэд хэрэглэх болжээ. Дэлхийн 2-р дайны дараа АНУ-д логистикийн технологийг ашиглах болсон нь тохиолдлын бус арга хэмжээ байсан бөгөөд харин тус улсын өргөн уудам нутаг дахь эдийн засгийн болон газарзүйн ялгаврыг арилгах шаардлага нэгэнт тавигдаж байсантай холбоотой. Үйлдвэрлэл хүчтэй хөгжсөн зүүн хойд хэсгийг алслагдсан хүн ам шигүү суурьшсан бусад нутагтай холбох хэрэгцээ гарч, түүнийг шийдэхэд материалын болон мэдээллийн урсгалд системтэйгээр хандах болжээ. 1.2. Логистикийн тухай ойлголт ба олон улсын байгууллагуудын тодорхойлолт Аж үйлдвэрийн салбарт гарсан амжилтаар үйлдвэрлэл төвлөрч эхэлсэн бөгөөд үүний ачаар түүхий эд нийлүүлэлт, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтанд хандах хандлагад өөрчлөлт гарч, логистикийн ухаан хөгжих үндэс болсон гэж үздэг. Бизнесийн логистикийг 1964 анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэжээ. Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал: International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986 Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана. European Logistics Association ( ELA ) 1991 Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ. Institute of Logistics 1995 England Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино гэжээ. Тэгэхээр дээрх тодорхойлолтуудаас харахад логистикийн утга санаа жил ирэх тусам яаж өөрчлөгдөж буйг ажиглаж болох юм. Монгол улсын өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийн 60 орчим хувь нь логистиктой холбоотой асуудал байдаг. Улаанбаатар хотын утаанаас эхлээд зах зээл дэх бараа эргэлтийн үнийн хэт өсөлтийн асуудлыг өндөр хөгжилтэй орнуудад логистик менежментээр шийдчихсэн байх жишээтэй. Дараа дараагийн бичлэгээр хэрхэн яаж шийдэх талаар бичих болно. Миний блогт зочилсон танд баярлалаа. Логистикийн талаар улам ихийг мэдэхийг хүсвэл ахин зочлоорой.