munkhbld : Логистик гэж юу вэ

Логистик гэж юу вэ

Хэрэв та логистик гэдэг үгийг энгийн толь бичигт хайвал энэ үгийг тайлбарласан олон янзын нэр томъёотой учирч болох юм. Эхлээд логистик гэдэг үгийн гарал үүслийн талаар сонирхвол энэ нь эртний Грекийн logisticon буюу logos гэдэг үгнээс гаралтай, хэл яриа, бодол, утга учир гэсэн утгатай үг бөгөөд харин бидний өгүүлэн буй англиар Logistics германаар Logistik гэдэг нь огт өөр санааг илэрхийлдэг. Зарим нэг эрдэмтэд логистикийн үүсэл хөгжлийг Грекээс эхтэй гэж үзэн, эртний Грекүүд пирамидыг байгуулахад ашиглаж байсан талаар сонирхолтой мэдээлэл бичсэн байдаг ба өөр хэсэг эрдэмтэд ертөнцийг үзэх Будда болон бусад шашны философийн уг үндсэнд логистикийн гарал үүслийг хайж байх жишээтэй. Логистикийг хамгийн анх хэрэглэсэн салбар бол арми бөгөөд тодруулбал барон Antoine - Henri Jomini (1779 - 1869) гэдэг агуу их Наполеоны армийн генерал байсан хүн хожим 1837 онд өөрийн бичсэн «Байлдах урлагийн гарын авлага» хэмээх номондоо major general de logis хэмээх албын тухай бичсэн байдаг. Ийм цолтой офицер нь цэргүүдийн байршил, арын алба хариуцаж байсан байна. Энэ санааг сүүлд АНУ-ын тэнгисийн цэргийн командлал ашиглан өнөөгийн цэргийн логистикийг бий болгожээ. Өнөөдрийн НАТО-гийн тодорхойлсноор цэргийн логистик нь байлдааны материал /сум, зэр зэвсэг/ техникийн хөгжил, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, нүүлгэн шилжүүлэлт мөн цэргүүдийг болон цэргийн эмнэлгийн ангийн нүүлгэн шилжүүлэлт, эдгээр үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог хариуцдаг байна. 90-иэд оны эхэнд болсон Иракийн эсрэг дайнд АНУ тэргүүтэй олон улсын энхийн хүчний ялалтанд хүргэхэд логистик багагүй үүрэг гүйцэтгэжээ. Зарим нэг гадаадын хэвлэл логистик ялалт авчирсан гэж бичиж байна. Дэлхийн 2-р дайны үед хоёрдугаар фронт нээн, холбоотнуудыг байлдааны үйл ажиллагааны бэлтгэл болон гүйцэтгэлийн үед математик, статистикийн аргыг ашиглан, нөөцийн, тээврийн болон хуваарилалтын асуудлуудыг амжилттай шийдэж байсан бөгөөд үүнийг энхийн цагт үйлдвэр, бизнесийн салбар дахь төстэй асуудлуудыг шийдэхэд хэрэглэх болжээ. Дэлхийн 2-р дайны дараа АНУ-д логистикийн технологийг ашиглах болсон нь тохиолдлын бус арга хэмжээ байсан бөгөөд харин тус улсын өргөн уудам нутаг дахь эдийн засгийн болон газарзүйн ялгаврыг арилгах шаардлага нэгэнт тавигдаж байсантай холбоотой. Үйлдвэрлэл хүчтэй хөгжсөн зүүн хойд хэсгийг алслагдсан хүн ам шигүү суурьшсан бусад нутагтай холбох хэрэгцээ гарч, түүнийг шийдэхэд материалын болон мэдээллийн урсгалд системтэйгээр хандах болжээ. 1.2. Логистикийн тухай ойлголт ба олон улсын байгууллагуудын тодорхойлолт Аж үйлдвэрийн салбарт гарсан амжилтаар үйлдвэрлэл төвлөрч эхэлсэн бөгөөд үүний ачаар түүхий эд нийлүүлэлт, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтанд хандах хандлагад өөрчлөлт гарч, логистикийн ухаан хөгжих үндэс болсон гэж үздэг. Бизнесийн логистикийг 1964 анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэжээ. Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал: International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986 Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана. European Logistics Association ( ELA ) 1991 Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ. Institute of Logistics 1995 England Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино гэжээ. Тэгэхээр дээрх тодорхойлолтуудаас харахад логистикийн утга санаа жил ирэх тусам яаж өөрчлөгдөж буйг ажиглаж болох юм. Монгол улсын өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийн 60 орчим хувь нь логистиктой холбоотой асуудал байдаг. Улаанбаатар хотын утаанаас эхлээд зах зээл дэх бараа эргэлтийн үнийн хэт өсөлтийн асуудлыг өндөр хөгжилтэй орнуудад логистик менежментээр шийдчихсэн байх жишээтэй. Дараа дараагийн бичлэгээр хэрхэн яаж шийдэх талаар бичих болно. Миний блогт зочилсон танд баярлалаа. Логистикийн талаар улам ихийг мэдэхийг хүсвэл ахин зочлоорой.
start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Батболд (зочин)

Сайхан мэдээлэл байна. Та логистик менежментийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байгаа юу?

Цэцэгээ (зочин)

Сайхан мэдээлэл болж. Та "Мөнгөн урсгалын логистик" түүний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч чадах уу? Мөнгөн урсгалын логистик гэж яг юуг хэлэх вэ? Бэлэн мөнгөний урсгалын арга зүй, зохион байгуулалтыг хэлэх үү? Энэ талаар ойрын хугацаанд мэдээлэл өгч тус болооч.

Ganaa (зочин)

Маш хэрэгтэй мэдээлэл байна. Танаас дэлхийн логистикийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагынх нь талаар дэлгэрэнгүй оруулж өгөхийг хүсье1

Гана (зочин)

энэ мэдээллийн эх үүсвэр нь хаанаас болохыг тодорхой хэлж өгөх боломжтой юуЮ
баярллаа

Mushy (зочин)

hey thanks maan, logistic gej yu iin boloo ged haisan chen, shuud mongolooroo garaad irjiishd, :D

Зочин

танд энэ өдрийн мэндийг хүргэе.Монголчууд логистикийг зөвхөн тээвэрлэлт гэж ойлгодог.Энэ нь ташаа мэдээлэл гэдгийг ойлгуулж байгаад тань баярлалаа. Мэдээллийн эх сурвалжийг хаанаас авсан тухай бичээрэй.

gt (зочин)

танд энэ өдрийн мэндийг хүргэе.Монголчууд логистикийг зөвхөн тээвэрлэлт гэж ойлгодог.Энэ нь ташаа мэдээлэл гэдгийг ойлгуулж байгаад тань баярлалаа. Мэдээллийн эх сурвалжийг хаанаас авсан тухай бичээрэй.

Ganzorig (зочин)

Сайхан мэдээлэл байна. Баярлалаа таньтай холбогдож илүү их мэдээлэл авч болох уу?
Миний емэил хаягаар холбогдох боломжтой юу?
Захиа хүлээж байя таньд баярлалаа.

Эгжүү (зочин)

Saihan medeelel bna aa. Logistic gesen asuudal odoo l humuusiin sonirhdog sedev boljee. Tegeheer ene uyiin bichlegnuud odoo l chuluu boloh ni bna shuu, Ta bichlegee dahin shinelj, shine medeelluudiig nemj ene ajlaa urgeljluurei. Tand amjilt huseye.

bujmaa (зочин)

bayrlalaa. tanii bichlegees todorhoi oilgoltiig avlaa tani ajil uilst amjilt husey.

Мөнхтулга (зочин)

логистикийн тухай ойлголт өгсөн таньд баярлалаа.

Барбол (зочин)

таны мэдээлэл сайн байна та эндээс илүү мэдээлэл өгч тус болохгүй биз

ankhaa (зочин)

bayarlalaa hicheeldee hereglelee. Tand amjilt husie

түмээ (зочин)

логистикийн талаар жоохон ч гэсэн мэдээлэл өгч байгаад тань баяртай байна. монгол улсын логистикийн асуудлыг хариуцдаг газар зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам мөн үү, ямар ямар хариуцдаг газрууд байдаг вэ?

нараа (зочин)

таньд их баярлалаа би өөрөө логистикоор сурж байгаа л даа дөнгөж 1р курс надад их ту боллоо ер нь бол миний мэргэжил ирээдүйд чулуу болох нь дээ

Vandantseren (зочин)

Hi goe medeelel ugsund bayrlalaa. Tanii bichsen Logistic nomiig haanaas hudaldaj avj boloh be? Ene talaar medeelel uguurei.

temuujin (зочин)

woooow uneheer saihan medeelel bna logisticiin tuhai hamgiin ehend medeh yostoi todorhoilolt bnadaa thank you!!!

нандиа (зочин)

танд баярлалаа та эрчим хүчитэй холбож тайлбарлаж өгөөч ялан гуяа дулааны авлгтай холбож надад маш их хэрэгтэй байн.би дипломондоо хэрэглэх гэсэн юмаа.оирын хугцаанд бол сайн байн.

nandia (зочин)

ok

orgil (зочин)

логистик дээр тавигдах бодлого асар хүнд шиид нь олддогүй хүнд бодлого томъёологддог энэ бодлогыг шийдэж чадахгүй бол логистикын талаар яриад хэрэггүйлдээ.

Цогтдэлгэр (зочин)

LOGISTIC-Гэж /АЛСАЛХУЙ/ хэмээн нэрийдэж болох юм.
Хөгжилийн алслал зүйн ухаан гэж шууд утгаар нь ойлгож болно.

Даваа (зочин)

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.Логистикийн тээвэрлэлтийн талаар болон логистиктой хобоотой бусад мэдээллүүд илүү дэлгэрэнгүй байвал сайн байна.

Даваа (зочин)

Хэрэгтэй мэдээлэл байна. Логистикийн үйл ажиллагаа бусад мэдээллүүд байвал сайн байнаа...

Зочин

logistic manager болход хаана яаж сурах шаардлагатай вэ? би одоо хувиарай парактик дээр сурах гэж байгаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)