Монголчууд бидний шинжлэх ухаанд нээсэн салбар логистик юм. Хамгийн сонирхолтой нь уг салбар дундын шинжлэх ухаан цэрэг дайнтай холбоотойгоор бий болсон. тЭГСЭН МӨРТЛӨӨ МОНГОЛЧУУД БИД НАР УГ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТАЛААР ОГТ ОЙЛГОЛТГҮЙ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ юм. Монголчууд хүчирхэг болохоороо л Европын зүг аян дайн хийдэг байсныг мэдэх үү. Тухайн үеийн Монгол улсын эдийн засаг Торгоны замтай шууд холбоотой байсан. Бид тэр үед дамжин өнгөрөх тээвэр худалдааг илүүд үздэг байж. Монголчуудын хйисэн дайны замналыг хараарай. Тэд Торгоны замын дагуу дайтаж байсан байгаа биз. Бидний өвөг дээдэс Ази-Европыг холбосон энэхүү транзит тээвэр худалдааг хамгаалан хөгжүүлэх нь монголчуудын эдийн засагт эерэг нөлөөтэй байсантай холбоотой юм. Торгоны замыг монголчууд бий болгосон гэж би хэлэх гээгүй. Гэхдээ энэ замаар урсах бараа урсгалыг хамгийн сайн зохион байгуулж чадаж байсан. Иймээс ч Торгоны зам монголчуудын эрхшээлд байхдаа хамгийн сайн хөгжин цэцэглэж, Торгоны замын ард түмний амьдрал сайн байсан нь тухайн үеийн ардууд монголчуудын эсрэг нийтийг хамарсан үймэн гаргадаггүй байсантай шууд холбоотой. Логистик гэдгийг орчин үеийн ухагдахуунаар бол бараа таваарын урсгал, түүнийг дагасан мэдээллийн урсгал, санхүүгийн урсгалын зохьцуулалт гэж маш амарханаар ойлгож болно. Тэгвэл тэр үед монгол чууд Торгоны замындагуу энэхүү системийг яаж зохион байгуулж чадаж байсан бэ? 1. Бараа таваарын урсгалд хамгийн гол нь аюулгүй байдлыг цэрэг зэвсгийн хүчээр хангаж байлаа. Мөн бараа таваарыг ямаан чингэлэг, морин чингэлэг, тэмээн чингэлэг хэмээн ангиллан 4 ямаан чингэлэг нэг морин чингэлэг, 2 морин чингэлэг нэг тэмээн чингэлэг болон задарч нийллүүлж байсан нь өнөөгийн тээвэр логистикийн хамгийн чухал ололт болох контейнерийн үндсэн үүргийг илэрхийлж байжээ. Мэдээллийн урсгалын өртөөгөөр захицуулж байсан нь тухайн үеийн "интернет" байлаа шүү дээ. Харин санхүүгийн урсгалын хамгийн төгс зохицуулалт болох цаасан мөнгийг хэвлэн гаргаж ирсэн нь орчин цагийн банк санхүүгийн суурь нь тавигдсан юм. Чингис хааныг яагаад зууны их хүнээр тодруулсаныг одоо ойлгосон байх гэж найдаж байна. Тэр хүн, тэр үеийн монголчууд орчин цагийн SUPPLY-CHAIN MANAGEMENT- буюу нийлүүлэлтийн хэлхээний менежмент суурь, глобалчлалын эхлэлийг тавьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл манай өвөг дээдэс ХӨДӨЛГӨӨН БОЛ ХӨГЖИЛ гэдгийг маш сайн ойлгож, хурдыг ихэд шүтэж байжээ. Монгол улсын үсрэнгүй хөгжлийн гарцан дээр ирээд байгаа бид өвөг дээдсийнхээ оюун ухаанд суралцмаар байна. Тэд бидний хөгжлийг, биднийг яаж амьдарвал илүү сайн болохыг хэлээд өгнө. Монгол улс өнөөгийн нөхцөлд дайтан аль нэг гол урсгалыг өөрийн эрхшээлд оруулна гэвэл мэдээж бүтэшгүй. Гэвч энэхүү урсгалыг өөрийн нутгаар дамжуулан өнгөруулэх ухаанд суралцвал дэлхий бидний өвөрт ороодирлээ гэсэн үг л дээ. Үүнийг тулд "Транзит Монгол" үндэсний хөтөлбөр боловсрогдсон. "Транзит Монгол" хөтөлбөрийн амин чухал хэсэг нь логистик юм. Нэрт соён гэгээрүүлэгч Цэвээн гуай тэртээ 1930-аад оны үед "Швейцарь лугаа хөгжих" гэж монголын хөгжлийг тодорхойлж байсан. Швецарь улс яг манай улстай адил далайд гарцгүй Европын хоцрогдсон, ХАА-н орон байсан. Тэд өөрийн орны газарзүйн байршлаа зөв ашиглан транзит орон болж чадсан. Банк санхүү сайн хөгжсөн, бүр Европ болон дэлхийн банкны төв болсон. Ингэхийн тулд Альпын нурууг цоолон Европын бараа урсгалыг өөрийн орноор дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлж өгсөн. Би бол Сингапурын загвар бидэнд хэрэгтэй мэт санагддаг. Бидэнд газарзүйн байршил байна. Өвөг дээдсийн маань их ухаан байна. Аливаа хэлийг хурдан сурч, шинэ орчинд дасан зогцож чадах ард түмэн маань байна. Өвөг дээдсийн маань өвлүүлж үлдээсэн газрын баялаг байна. Юуны өмнө Хөшигтийн хөндийн нисэх буудлын төлөвлөлтөөс эхлэх хэрэгтэй байна. Хэн нэгэн, далдуурхан Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлаас 3-4 дахин их хүчин чадалтай буудал барих биш дээр дурьдсан санааг хэрэгжүүлэх зорилгоор улсаараа бизнес эрхлэх ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байна. Дэлхийн карго тээвэрлэлтийн гигант DHL, UPS, FEDEX гэх мэтийн ачаа урсгалыг энд боловсруулах карго логистикийн үндэсний парк байгуулах хэрэгтэй байна. Орчин үед өндөр эрэмбийн технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн жижгэрэн хурд их шаардагддаг болсоноор нисэхийн каргог ихэд ашиглах болсон байна. Үүн дээр тоглох хэрэгтэй. Дэлхий хавтгай болсон энэ үед манай газарзүйн байршил, байгаль цаг уурын давуу тал бидний ирээдүйд тоглох хөзөр байх ёстой. Өнөөгийн Боинг онгоц Сингапур, Токио, Хонг Конг, Сэүл, Бээжингийн онгоцны буудалд найдвартай буухын тулд нислэг бүрдээ 25-30 тонн түлш илүү тээвэрлэж байна. Тэгвэл жилийн 80-90 хувьд нь цэлмэг байдаг монголын тэнгэр бидний давуу тал биш гэж үү. Энэ зөвхөн агаарын тээвэрт дамжин өнгөрүүлэх тээврийн давуу талууд. Гэтэл бидний хөрш араа бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг үйлдвэрлэж байгаа Хятад улс, байгалийн болон эрчим хүчний нөөцийн дийлэнх нь байгаа ОХУ давуу тал биш гэж үү. Бид Хятад улстай гутал үйлдвэрлэн уралдах уу, эсвэл хятадуудын хийсэн гуталыг дамжуулан худалдсан нь илүү юу? Оросуудтай бид байгалийн баялагаараа уралдах уу, эсвэл оросын баялгийг хятадуудад шахсан нь дээр үү? Энэ бүгдийн хариулт, энэ бүгдийг хэрэгжүүлэхэд логистикийн ухаан бидэнд хэрэгтэй. Нөгөө талаар хүнсний аюулгүй байдлын талаар хичнээн их бичиж байнаа. Бид шинээр "дугуй" зохион бүтээх хэрэггүй. Бусад улсад логистикоор энэ бүх асуудлыг шийдвэрлэдэг. Хотын утаа, хотын түгжрэлийн талаар их бичих юм. Энэ асуудлыг чинь хотын логистикоор шийддэгийг гадныхан хамгийн сайн мэдэж байгаа ш дээ. Би өөрөө яг хотын логистик системийг загварчлалаар докторын зэрэг хамгаалсан. "Өглөө бүр шинэ талх, өглөө бүр шинэ сүүгээр" найдвартай хангаж чадах тэр тогтолцооны талаар ярьж байна. Уг тогтолцоо нь бизнес эрхлэгчдийг хотын эрх ашгийн үүднээс "бага" зэрэг шахаанд оруулдаг л даа. Хүн амын эрүүл мэндийн төлөө, үнийн тогтвортой бодлогын үүднээс логистик "бизнес эрхлэгчдэд" ухамсарын шанаа өгдөг л дээ. Хэдий болтол бид зэрлэг капитализмаар явах ёстой юм бэ? Шатахууны үнэ 100 төгрөгөөр өсөхөд махны үнэ 1000 төгрөгөөр өсгөдөг тогтолцоотой байх юм бэ. Логистик нь үнийн бүтцэнд дийг бөөнийхөн хэдийг жижиглэн хэдийг, тээвэр, агуулахын зардалд хэд байх яг таг загварыг бий болгодог. Мөн зах зээлд нэгэнт байр сууриа эзэлсэн бол үнийг тогтвортой барих нөөцийн удирдлагыг шаарддаг ийм л тогтолцоо. Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, бизнес эрхлэхэд чинь логистик л туслана. Энэ талаар ихийг мэдэхийг хүсвэл миний блогоор байнга зочлоорой. ццөхөн гишүүнтэй ч МОНГОЛЫН ЛОГИСТИКИЙН ХОЛБОО гэж байдаг юм би түүний тэргүүн нь. ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГТОНО БООЖ ҮХЭХ ШАХАВ ХЭ ХЭ
start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
barcelona (зочин)

Би xотын логистик сэдвээр ангидаа илтгэл тавиж байсан ш дээ. Ер нь логистикын талаар мэдээлэл манайханд их химс юм. Манайхаас бусад бараг бүх оронд эдийн засаг үйлдвэрийн гол хүчин зүйл нь логистик менежент болчихоод байна.

отгоо (зочин)

логистикийн талаар мэдээлэл монгол хэл дээр их хомс юмаа тээ мэдээллийн логистикийн талааг мэдээлэл хаанаас авах вэ?? тэргүүнээ хэлээд өгөөч тэгээд танай холбоонд яаж элсэх вэ??? Web хаяг байгаа юу???

урнаа (зочин)

сайн уу. танай логистикийн холбоонд элсэх юм хэрхэн яаж элсэх вэ. мөн өөртөө чинь хэрхэн яйж холбогдох вэ

boloroo (зочин)

sain baina uu.Tanii blog ih taalagdaj baina.Shine medeelel iheer tavij baigaarai.Mun tanai holboond yaaj elseh vee yamar neg shalguur baigaa yu.Logistikiig sain sudalmaar baina.Tanitai yaaj holbogdoh vee.

Ооноо (зочин)

sain bnuu.Tanii logistikiin talaarhi ene blog ih taalagdaj bn l daa. bi uildwerlelliin logistik gdg sedweer iltgel tawih gj bgaa yum. Boluul tanitai holboo barimar bn. Yaj holbogdohuu.

мөнхболд (зочин)

Та бүгдийн миний блогоор орж уншиж танилцаж байгаад талархлаа илэрхийлье.
Манай логистикийн холбоо www.monlogistics.mn гэсэн шинэ вэб тэй боллоо. Та бүгдийг урьж байна. Зав зай муутай байсан болоод илүү мэдээлэл оруулж чадалгнүй удсанд уучлаарай

deegii (зочин)

Sain bnuu ta.Bi tanii blogoor bainga zochildog idevhitei unshigch tani bnaa. Bi logistikiin talaar sonirhon sudaldag oyutan.Tegeed surguuliinhaa erdem shinjilgeenii hurald iltgel tavih gsn ymaa. Tanaas goy sedev chiglel zuvluguu avah gsn ymaa. Neg ih daraa tuvug bolohgui ee. Tantai yaj holboo barih ve. Nadad tuslaach.

УРНАА (зочин)

НӨӨЦИЙН УРСГАЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ ГЭСЭН ЮМАА ТУСЛААЧ

баагий (зочин)

сайн байна уу логистикийн талаар мэдээлэл хаанаас яаж авах вэ туслаач

orgil (зочин)

энэ хүн математикч хүн мөн үү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)